Consultancy Services for National Veterinary Laboratory Relocation Project Documentation
СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА (Зөвлөх үйлчилгээ - Байгууллага) МАЛ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ Зээлийн дугаар: 6508-MN Зөвлөх үйлчилгээний нэр: Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийг нүүлгэн шилжүүлэх төслийн иж бүрэн баримт бичиг: Барилга байгууламжийн зураг, төсөв боловсруулах, техник,…
Source ID: WB-OP00413588
Estimated value
As published by the source; may be updated by the buyer.
Scope overview
СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА (Зөвлөх үйлчилгээ - Байгууллага) МАЛ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ Зээлийн дугаар: 6508-MN Зөвлөх үйлчилгээний нэр: Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийг нүүлгэн шилжүүлэх төслийн иж бүрэн баримт бичиг: Барилга байгууламжийн зураг, төсөв боловсруулах, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээ Тендерийн дугаар: CS-CQS-C1-21/2024-02 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) нь Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр, Олон улсын хөгжлийн ассоциацийн (IDA) санхүүжилтээр “ Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
Төслийн 1 дүгээр бүрэлдэхүүн хэсэг нь малын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зорилготой бөгөөд энэ хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн мал эмнэлгийн лабораториудыг мэргэжлийн болон арга зүйн удирдлагаар хангадаг үндэсний хэмжээний байгууллага болох УМЭАЦТЛ-ийн чадавхыг сайжруулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн Газар төрийн зарим байгууллагуудын чиг үүрэг, үйл ажиллагааны цар хүрээ, үйлчилгээний хүртээмж зэргийг харгалзан үзэж Улаанбаатараас орон нутаг руу үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа.
Тухайлбал, 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Улсын Их Хурлын 21 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон түүний харьяа байгууллагуудыг Дархан-Уул аймаг руу нүүлгэн шилжүүлэхээр тусгагдсан болно.
Энэхүү бодлогын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор УМЭАЦТЛ-ийн цогцолбор барилга байгууламжийг байгууламжийг шинээр төлөвлөх, нүүлгэн шилжүүлэхэд зориулсан иж бүрэн баримт бичиг боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулахаар урилга хүргүүлж байна. Тус зөвлөх үйлчилгээний хамрах хүрээнд дараах даалгаврууд багтаж байгаа болно.
Үүнд: Барилга байгууламжийн зураг, төсөв боловсруулах; Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах; Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийх. Энэхүү зөвлөх үйлчилгээний даалгаврыг гүйцэтгэх байгууллага нь архитектур, зураг төслийн чиглэлээр дор хаяж тав (5) жил үйл ажиллагаа явуулсан компани байна.
Зураг төслийн байгууллага нь гэрээний хэрэгжилтийг бүхэлд нь удирдан зохион байгуулах бөгөөд “Техник, эдийн засгийн үндэслэл” боловсруулах , мөн “Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ” хийх үйл ажиллагаануудыг хариуцан удирдан зохицуулах үүрэгтэй байна. Зөвлөх байгууллага нь ур чадвар, туршлагаа нэмэгдүүлэхийн тулд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
Зөвлөхийг Дэлхийн банкны хөрөнгө оруулалтын зээлийн санхүүжилтийн худалдан авах ажиллагааны журамд заасан Зөвлөхийн Чадварын арга (CQS)-аар сонгоно. Сонирхлоо илэрхийлэх мэдүүлэг хүлээн авах энэ шатанд сонирхсон зөвлөх байгууллагууд өөрсдийн туршлага, мэргэжлийн чадавхыг нотлох баримтуудын хамт сонирхлын илэрхийлэл (EOI)-ээ ирүүлнэ. Зөвхөн сонгогдсон компани техникийн болон санхүүгийн санал ирүүлэх эрхтэй болно.
Зөвлөх үйлчилгээний дэлгэрэнгүй ажлын даалгавар, сонирхлоо илэрхийлэх маягт, заавар, үнэлгээний шалгуур үзүүлэлтийг tugullcp@gmail.com хаягаар авна уу. Хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэх мэдэгдлийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны 10.00 цагийн дотор бичгээр дор дурдсан хаягаар биечлэн хүргэнэ.
Хаяг: Улаанбаатар хот, Монгол улс, БЗД 3-р хороо Энхтайвны өргөн чөлөө 18А/1, 13381 Намак Бюльдинг /Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байр/ 204 тоот. Имэйл: tugullcp@gmail.com Agency: Livestock Commercialization Project Procurement method: Consultant Qualification Selection Notice type: Request for Expression of Interest Status: Published Value: 250000.0 USD
Buyer & contacts
Documents
Tags & Signals
Similar tenders
Government Procurement Tender Announcement from Panama
A public procurement tender has been announced by a government department in Panama. The tender is currently active and open for participation. The purchasing unit responsible for this procurement process is the Department of Purchases.
Specialized Professional Services for Internal Control Office Audits and Financial Reporting
The National Pedagogical University requires specialized professional services to support its Internal Control Office. The services include conducting audits, monitoring activities, and preparing legal accounting and financial reports to fulfill the office's mission. These activities will help implement the office's action plan and ensure compliance with institutional requirements.
Legal Support Professional Services Contract for Medellín Mobility Secretariat
The ITM University Institution will provide independent contractor services for legal support professional management. This work supports the implementation of Interadministrative Contract No. 4600090182 of 2021 between the Municipality of Medellín's Mobility Secretariat and ITM. The contractor operates independently without employment relationship, assuming their own risk.
Keep reading for free. Pay only when you need workspace actions.
This record stays public. Upgrade only when you want alerts, exports, OCR packs, and autopilot workflows inside the private workspace.
Disclaimer: IndexBox Tenders does not issue, announce, or publish this tender. This information is aggregated from publicly available sources and is provided for informational purposes only. IndexBox Tenders is not affiliated with, endorsed by, or acting on behalf of the tender issuer. Users should verify all information directly with the official tender source before making any decisions or taking any action.